ҮЙЛЧИЛГЭЭНИЙ НӨХЦӨЛ

Та T-test app ашиглахын тулд баталгаажуулах кодыг 21.000₮ -р худалдаж авах хэрэгтэй. Баталгаажуулах код тухайн утсанд апп устгах хүртэл хүчинтэй, утсаа солих, хаях, апп-аа устгасан тохиолдолд ахиж худалдаж авна, код 1 утсанд 1 л удаа ашиглагдана.

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР:

1. Та доорх 4н банкны данснаас сонгон 21.000₮ шилжүүлнэ. Гүйлгээний утга дээр утасны дугаараа заавал бичнэ.

2. Шилжүүлсний дараа 80288028 дугаарт шилжүүлсэн банк, утасны дугаараа мессеж-р явуулна. Жишээ нь: "Хаан банк, 99887766"

3. Таны бичсэн мессежний хариуд баталгаажуулах кодыг явуулах болно..

ДАНСНЫ ДУГААРУУД:


НУУЦЛАЛЫН НӨХЦӨЛ

МЭДЭЭЛЛИЙГ ДАМЖУУЛАХ, ЗАДРУУЛАХ

Хэрэглэгчийн мэдээллийн нууцыг хадгалах бусдад хууль бусаар задруулахгүй байх талаар бид онцгой анхаарч ажилладаг. Тиймээс мэдээлэл цуглуулах, хадгалах, ашиглах болон бусдад дамжуулахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгоор бид энэхүү Нууцлалын Ерөнхий Нөхцлийг (“Нууцлалын Нөхцөл“) боловсруулан гаргасан болно. Та гар утасны програмд нэвтрэх, түүнийг ашиглахаасаа өмнө энэхүү Нууцлалын Нөхцлийг сайтар уншихыг болон хэрвээ энэхүү баримт бичгийг бүхэлд нь эсхүл аль нэг хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол гар утасны програмд нэвтэрч, ашиглахгүй байхыг танд зөвлөж байна.

НУУЦЛАЛ ХАМГААЛАЛ

Хувийн Мэдээллийг устах, буруугаар ашиглах, задруулах, өөрчлөх, зөвшөөрөлгүй нэвтрэх, болон алга болохоос бид хамгаалах бүхий л боломжтой урьдчилан сэргийлэх арга хэмжээг авна. Таны Хувийн Мэдээллийн нууцыг хадгалах, хамгаалах зорилгоор мэдээллийг түлхүүрлэх буюу шифр хийдэг Secure Sockets Layer (SSL) протокол бид ашигладаг.